Улаанбаатар хотод хүргэлт үнэгүй · орон сууц, гэр хороолол · 24 цагийн дотор
medicubeMongolia

Тусламж

Түгээмэл асуулт

Бүтээгдэхүүн жинхэнэ юу?
Тийм. Бүх бүтээгдэхүүн БНСУ-ын Medicube брэндийнх, Солонгосоос шууд ирдэг. Төхөөрөмж бүр серийн дугаартай, Medicube AGE-R аппад бүртгэгдэнэ.
Салбар дэлгүүр бий юу? Очиж авч болох уу?
Манайх офлайн салбар дэлгүүргүй, зөвхөн онлайнаар захиалга авч хүргэж үйлчилдэг. Улаанбаатар хотод орон сууц, гэр хороолол хоёуланд нь үнэгүй хүргэнэ.
Хүргэлт хэр хурдан вэ, үнэ нь хэд вэ?
Улаанбаатар хотод 24 цагийн дотор, хүргэлт үнэгүй. Орон нутаг руу унаанд тавьж өгнө; унааны хөлсийг хүлээн авахдаа төлнө.
Яаж төлөх вэ?
QPay QR-ээр (бүх банкны апп) шууд, эсвэл Улаанбаатарт хүргэлтийн үед жолоочид бэлнээр. QPay-ээр төлсний дараа захиалга 3 секундэд баталгаажна.
Booster Pro X2 ба Booster Pro-гийн ялгаа юу вэ?
X2 нь 7 горимтой (AI, Dual, Mask горим нэмэгдсэн), илүү хүчирхэг, шинэ загвар. Booster Pro нь 6 горимтой сонгодог хувилбар. Хоёулаа электропорац, LED, sonic чичиргээтэй.
Төхөөрөмжийг ямар сийвэнтэй хэрэглэх вэ?
Усан суурьтай, гель бүтэцтэй сийвэн (PDRN Booster Gel, Collagen Glow Booster Milk Serum). Тос, тослог сийвэн нь гүйдлийг дамжуулахгүй тул үр дүн муу.
Буцаах, солих боломжтой юу?
Задлаагүй, савлагаа бүтэн бүтээгдэхүүнийг 7 хоногийн дотор солино. Төхөөрөмж 1 жилийн баталгаатай — үйлдвэрийн гэмтэл гарвал солино. Буцаалт, цуцлалтын асуудлаар 7763-7763 руу залгаарай.
Жирэмсэн үед хэрэглэж болох уу?
Ретинол, ретинал, өндөр агууламжтай хүчилтэй бүтээгдэхүүн болон төхөөрөмжийг эмчтэйгээ зөвлөлдөж хэрэглэнэ үү. PDRN, коллаген, чийгшүүлэгч цуврал ерөнхийдөө аюулгүй.

Өөр асуулт байвал 7763-7763 эсвэл Instagram @medi_cubemongolia.