Улаанбаатар хотод хүргэлт үнэгүй · орон сууц, гэр хороолол · 24 цагийн дотор
medicubeMongolia

Тусламж

Хүргэлт, буцаалт

Улаанбаатар — үнэгүй

Захиалга баталгаажснаас хойш 24 цагийн дотор хүргэнэ. Орон сууц, гэр хороолол хоёуланд нь хүргэлт үнэгүй, доод дүнгүй.

Хүргэлтийн жолооч гарахын өмнө утсаар холбогдоно. Төлбөрийг QPay-ээр урьдчилан, эсвэл хүлээн авахдаа жолоочид бэлнээр төлж болно.

Орон нутаг

Аймаг, сумын нэр болон утасны дугаараа өгөхөд орон нутгийн унаанд найдвартай тавьж өгнө. Унааны хөлсийг хүлээн авахдаа тээвэрлэгчид төлнө.

Барааны төлбөрийг QPay-ээр урьдчилан төлнө. Унааны буудал, жолоочийн мэдээллийг мессежээр илгээнэ.

Салбар дэлгүүр

Манайх офлайн салбар дэлгүүргүй, зөвхөн онлайнаар захиалга авч хүргэж үйлчилдэг. Асуулт байвал 7763-7763 эсвэл чатаар холбогдоорой.

Буцаалт, солилт

Задлаагүй, савлагаа бүтэн бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор солино. Ариун цэврийн шалтгаанаар задалсан гоо сайхны бүтээгдэхүүн буцаагдахгүй.

Төхөөрөмж 1 жилийн үйлдвэрийн баталгаатай. Гэмтэл гарвал 7763-7763 руу залгаж серийн дугаараа хэлнэ. Буцаалт, цуцлалтыг оператор шийдвэрлэнэ.